01
Бүртгэл, захиалгын алхмын статистик
Хандалтын статистикийг зөвшөөрсөн хөтөчөөс үйлчлүүлэгчийн бүртгэл эхлүүлэх, код хүсэх, баталгаажуулах болон захиалгын алхамд хүрэх зэрэг урьдчилан тодорхойлсон үйлдлийн нэрийг тоолно. Үйл явдлын санамсаргүй дугаар, хөтчийн нууцалсан хэш, төхөөрөмжийн ерөнхий төрөл, эх сурвалжийн бүлэг, серверт бүртгэсэн цагийг 90 хоног хадгалж, хугацаа хэтэрсэн бүртгэлийг дараагийн үйл явдал ирэхэд цэвэрлэнэ. Формд оруулсан нэр, утас, имэйл, нууц үг, код, алдааны бүтэн текст, аккаунт болон захиалгын дугаарыг энэ статистикт дамжуулахгүй. Админ зөвхөн алхам бүрийн нийлбэр тоог харна. Зөвшөөрлөөс татгалзсан, Do Not Track эсвэл Global Privacy Control идэвхтэй үед шинэ дохио илгээхгүй.
02
Мэдээлэл хариуцагч
Энэ бодлого нь Zahiy.mn платформд хамаарна.
Үйлчилгээний утас: 7230-0067. Хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлтийг privacy@zahiy.mn хаягаар, ерөнхий тусламжийн хүсэлтийг support@zahiy.mn хаягаар хүлээн авна.
Zahiy.mn оператор нь бизнесийн account, платформын хэрэглээ, аюулгүй байдал, шимтгэл болон төлбөрийн бүртгэлийн хувьд мэдээлэл хариуцагч байна. Бизнес нь өөрийн үйлчлүүлэгчийн захиалга, үйлчилгээ болон харилцааны мэдээллийн зорилгыг тодорхойлно. Энэ хүрээнд Zahiy.mn бизнесийн даалгавраар мэдээлэл боловсруулагч байж болно.
03
Цуглуулах мэдээлэл
- Бизнесийн нэр, регистр болон эрх бүхий төлөөлөгчийн мэдээлэл
- Нэр, имэйл хаяг, утас, үйлчилгээ, ажилтан, өдөр, цаг, захиалгын төлөв
- Төлбөрийн invoice ID, дүн, төлөв, бүртгэгдсэн буцаалтын төлөв, шимтгэл болон дансны баталгаажуулалт
- Facebook Page ID, Instagram account ID, username, permission болон access token
- IP хаяг, төхөөрөмж, browser, session, audit log, алдаа болон аюулгүй байдлын үйл явдал
- Support хүсэлт, гомдол, зөвшөөрөл болон бодлогын хувилбар
Бид картын бүрэн дугаар, интернет банкны нууц үг, QPay PIN авах ёсгүй. Ийм мэдээллийг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн хамгаалалттай орчинд боловсруулна.
04
Мэдээллийн эх сурвалж
Мэдээллийг хэрэглэгч болон бизнесээс шууд, booking form, dashboard, Meta OAuth, webhook, QPay эсвэл төлбөрийн түнш, support суваг болон системийн автоматаар үүссэн логоос авна.
05
Ашиглах зорилго
- Account үүсгэх, бизнесийн эрхийг шалгах
- Сул цаг тооцоолох, төлбөр баталгаажуулах, захиалга үүсгэх
- Захиалгын баталгаажуулалт, цуцлалт болон үйлчилгээний мэдэгдэл хүргэх
- Шимтгэл, төлбөрийн бүртгэл болон тайлан тооцох
- Залилан, давхар захиалга, халдлага, access token алдагдлыг илрүүлэх
- Support, гомдол, хууль ёсны хүсэлтэд хариулах
- Нэгтгэсэн, хувь хүнийг таних боломжгүй статистикаар үйлчилгээг сайжруулах
06
Зөвшөөрөл ба эрх зүйн үндэслэл
Шаардлагатай үед мэдээллийн эзнээс чөлөөтэй, тодорхой, мэдээлэлтэй зөвшөөрөл авна. Захиалга гүйцэтгэх, төлбөр боловсруулах, гэрээний үүрэг биелүүлэх, хуульд заасан бүртгэл хадгалах, системийн аюулгүй байдлыг хамгаалах үндэслэлээр мэдээлэл боловсруулж болно.
Маркетинг, шаардлагагүй analytics, эмзэг мэдээлэл болон анхны зорилгоос өөр ашиглалтад тусдаа зөвшөөрөл авна. Зөвшөөрлөө буцаах нь өмнө нь хууль ёсоор хийсэн боловсруулалтыг хүчингүй болгохгүй.
07
Facebook, Instagram-ийн чат ба коммент
Бизнес Facebook-ээр зөвшөөрөл өгч, өөрийн Page болон түүнтэй холбогдсон мэргэжлийн Instagram хаягийг сонгон холбоно. Zahiy.mn нь сонгосон Page, Instagram хаягийн дугаар, нэр, боломжтой хэрэглэгчийн нэр, олгосон эрх болон хандалтын token-ийг боловсруулна. Token-ийг серверт шифрлэн хадгалж, бизнесийн удирдах хэсэгт харуулахгүй.
Холбогдсон хаягт ирсэн чат, комментийн текст, илгээгч болон зурвас, коммент, постын дугаар, цаг, хариу болон илгээлтийн төлөвийг тухайн бизнесийн Social хэсэгт харуулж, хариулахад ашиглана. Захирал гараар хариулах, чат болон комментийн автомат хариуг тусад нь асаах, ярианд ботын хариуг түр зогсоох боломжтой. Бизнес өөрийн хадгалсан мэдээлэл болон нэмэлт тайлбараа автомат хариунд ашиглуулна. Захиалгын сонголт, нэр, утас болон төлбөрийг Zahiy-ийн захиалгын хуудсанд боловсруулна.
AI хариу ашиглах үед асуулт, ярианы сүүлийн хязгаартай хэсэг, бизнесийн нийтэд нээлттэй мэдээлэл болон бизнесийн оруулсан нэмэлт тайлбарыг Cloudflare Workers AI-д хариу боловсруулах зорилгоор дамжуулна. Текст дэх танигдсан утас, имэйлийг дамжуулахын өмнө далдална; энэ нь бүх хувийн мэдээллийг бүрэн танихгүй болгосон гэсэн баталгаа биш. Нууц үг, баталгаажуулах код, картын мэдээлэл болон эмзэг мэдээллийг чатад бичихгүй байхыг зөвлөж байна.
Бизнес холболтоо салгах, Meta-аар аппын эрхээ цуцлах эсвэл Meta-ийн баталгаажсан өгөгдөл устгах хүсэлт ирэхэд холбогдох хадгалсан token, Social тохиргоо, чат/комментийн бүртгэл болон илгээлтийн бүртгэлийг Zahiy-ийн Social серверээс устгана. Нийт AI хэрэглээний төсвийн тооцоо тусдаа хадгалагдана. Мэдээллээ устгуулах хүсэлтийг privacy@zahiy.mn эсвэл support@zahiy.mn хаягаар гаргаж болно.
08
Төлбөр ба санхүүгийн мэдээлэл
QPay эсвэл лицензтэй төлбөрийн түнш төлбөрийн credential болон банкны баталгаажуулалтыг боловсруулна. Zahiy.mn invoice ID, төлбөрийн дүн, төлөв, хугацаа, бүртгэгдсэн буцаалтын төлөв болон шимтгэлийн мэдээллийг авна.
Төлбөрийн мэдээллийг залилангаас хамгаалах, санхүүгийн тооцоо нийлэх, гомдол шийдвэрлэх болон хуульд заасан баримт хадгалах зорилгоор ашиглана.
09
Мэдээлэл хүлээн авагч
- Захиалсан үйлчилгээ үзүүлэгч бизнес болон эрх бүхий ажилтан
- QPay, банк болон лицензтэй төлбөрийн түнш
- Meta Platforms — Facebook, Instagram холболт, чат, комментийн үйлдэл
- Cloudflare — Social сервер, хадгалалт болон сонголттой AI хариу боловсруулалт
- Supabase — Zahiy бүртгэл, бизнесийн мэдээлэл болон өгөгдлийн сангийн үйлчилгээ
- Имэйл үйлчилгээ үзүүлэгч — бүртгэл болон үйлчилгээний имэйл
- Audit, хууль, татвар, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөх
- Хуульд заасан үндэслэлтэй эрх бүхий байгууллага
Үйлчилгээ үзүүлэгчтэй мэдээлэл боловсруулах, нууцлал, аюулгүй байдал, устгалын үүрэг бүхий гэрээ байгуулна. Хувийн мэдээллийг худалдахгүй.
10
Хил дамнасан боловсруулалт
Meta, Cloudflare болон бусад технологийн үйлчилгээний сервер Монгол Улсаас гадуур байрлаж болно. Ийм дамжуулалт хийхээс өмнө хуульд шаардсан зөвшөөрөл, гэрээ, хамгаалалтын арга хэмжээ болон мэдээллийн эзэнд өгөх тайлбарыг бүрдүүлнэ.
11
Хадгалах хугацаа ба устгал
Мэдээллийг зорилго хэрэгжих, account идэвхтэй байх, гэрээ, төлбөр, татвар, маргаан болон хуульд заасан үүргийг биелүүлэхэд шаардлагатай хугацаанаас урт хадгалахгүй.
Хугацаа дуусахад устгах, таних боломжгүй болгох эсвэл хууль ёсны архивт тусгаарлана. Token болон session-д богино хугацаа, санхүүгийн баримтад холбогдох хуульд заасан хугацаа хэрэглэнэ. Нарийвчилсан retention schedule-ийг оператор дотоод журмаар батална.
12
Аюулгүй байдлын арга хэмжээ
- Role-based access, хамгийн бага эрх болон audit log
- TLS дамжуулалт, token болон нууцын хамгаалалт
- OAuth state, webhook signature, rate limit болон session expiry
- Backup, сэргээх тест, vulnerability засвар болон incident response
- Ажилтны нууцлал, сургалт болон access review
Ямар ч систем эрсдэлгүй биш. Зөрчил илэрвэл нөлөөллийг хязгаарлаж, хуульд шаардсан байгууллага болон мэдээллийн эзэнд зохих хугацаанд мэдэгдэнэ.
13
Мэдээллийн эзний эрх
Мэдээллийн эзэн өөрийн мэдээлэл байгаа эсэхийг мэдэх, хуулбар авах, засуулах, устгуулах, зөвшөөрлөө буцаах, боловсруулалтыг хязгаарлуулах, татгалзах болон эрх бүхий байгууллагад гомдол гаргах хүсэлт гаргаж болно.
Хүсэлтийг privacy@zahiy.mn хаягаар илгээнэ. Бусдын мэдээллийг хамгаалахын тулд хүсэлт гаргагчийн identity болон эрхийг зохистой хэмжээнд шалгана. Хуульд хадгалах үүрэгтэй мэдээллийг шууд устгах боломжгүй бол үндэслэл, хугацааг тайлбарлана.
14
Cookie, localStorage ба төхөөрөмжийн мэдээлэл
Нэвтрэлт, session, хэл, сонголт, хамгаалалт болон demo өгөгдөлд cookie эсвэл localStorage ашиглаж болно. Зайлшгүй бус analytics болон marketing cookie ашиглах бол урьдчилан сонголт өгч, татгалзах боломжтой болгоно.
Одоогийн demo dashboard localStorage ашиглаж байгаа тул нэг төхөөрөмжийн browser дотор хадгалагдсан өгөгдлийг хэрэглэгч өөрөө цэвэрлэж болно. Production account өгөгдлийг backend access control-той хадгална.
15
Хандалтын статистикийн сонголт
Зөвшөөрсөн тохиолдолд хуудасны үзэлт болон давтагдаагүй browser-ийг тоолно. Үзсэн хуудасны төрөл, төхөөрөмжийн ерөнхий төрөл, шилжилтийн эх сурвалжийг нэгтгэн хадгална. Зөвшөөрсөн, дэлгэцэд харагдаж буй хуудас минут тутам идэвхтэй дохио илгээнэ. Үүгээр сүүлийн 5 минутад идэвхтэй browser-ийг нэгтгэн тоолох ба энэ дохио үзэлтийн тоог нэмэхгүй. Сүүлийн идэвхтэй цаг, хуудасны төрөл, төхөөрөмжийн төрлийг browser-ийн хэштэй 24 цаг хүртэл хадгалж, дараагийн бүртгэлээр цэвэрлэнэ. Ижил browser-оос дахин орсныг ялгах санамсаргүй дугаарыг энэ browser-ийн localStorage-д 400 хүртэл хоног хадгалж, зөвшөөрлөөс татгалзахад browser-оос устгана. Серверт уг дугаарын нууц түлхүүртэй хэшийг өдрөөр бүртгэж, нэр, имэйл, утас, аккаунттай холбохгүй. Бүтэн URL, хайлтын утга, захиалгын токен статистикт хадгалахгүй. Нэгтгэсэн үзэлт болон browser-ийн өдрийн бүртгэлийг 400 хүртэл хоног хадгална. Өмнөх нэргүй статистикийн зөвшөөрөл энэ шинэ таних дугаарт үйлчлэхгүй; дахин сонголт авна.
Давхар хүсэлтийг ялгах санамсаргүй үйл явдлын дугаар 24 цагийн дараа, хэт олон хүсэлтээс хамгаалах түр хэш 2 цагийн дараа дараагийн бүртгэлээр цэвэрлэгдэнэ. Статистикийн санд IP хаяг болон browser-ийн дэлгэрэнгүй мэдээлэл хадгалахгүй. Доороос сонголтоо өөрчилж болно.
Түрээсийн нийтлэгдсэн байшингийн хуудсыг үзэхэд тухайн байшингийн үзэлт, давхардалгүй хөтчийн тоог мөн тоолно. Байшингийн дугаар, хөтчийн хэш, үзсэн цаг болон давхардлыг ялгах үйл явдлын дугаарыг 400 хүртэл хоног хадгална. Түрээслүүлэгч зөвхөн өөрийн байшингийн нийлбэр тоог харна; үзсэн хүний нэр, аккаунт, хөтчийн хэш болон тус бүрийн хандалтын түүхийг авахгүй.
Хандалтын статистик: Сонголт хийгээгүй
Browser-ийн Do Not Track эсвэл Global Privacy Control идэвхтэй бол сонголтоос үл хамааран тоолохгүй.
16
Хүүхдийн мэдээлэл
Насанд хүрээгүй хүний мэдээлэл боловсруулах шаардлага гарвал хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөл болон нэмэлт хамгаалалт хэрэглэнэ. Хүүхдэд шууд чиглэсэн account болон төлбөрийн үйлчилгээ санал болгохгүй.
17
Бодлогын өөрчлөлт ба холбоо барих
Үйлчилгээ, түнш, хууль эсвэл боловсруулалтын зорилго өөрчлөгдвөл бодлогыг шинэчилж, хүчин төгөлдөр огноог харуулна. Эрхэд мэдэгдэхүйц нөлөөлөх өөрчлөлтийг хэрэглэгчийн бүртгэл, имэйл эсвэл веб мэдэгдлээр танилцуулна. Одоогоор SMS илгээхгүй.
Нууцлалын хүсэлт: privacy@zahiy.mn. Ерөнхий support: support@zahiy.mn.
